Monday, May 20, 2019

Friday, May 17, 2019

Гарчиг байхгүй

Гарчиг юу ч гэж өгмөөр юм дээ. Нээрээ л гарчиг өгөх чинь бас жаахан асуудалтай байдаг тал бий шүү.

Tuesday, April 16, 2019

Цэцэрлэгийн зодоон

Би уг нь нилээд хэдэн юм гараасаа гаргаж, дуусгах ёстой байгаа юм. Даанч бүр лазантаад, за хугацаа байна Гуталчин минь гэсэн шүү юм бодоод өөрийгөө тайвшруулж сууна хэхэ.

Friday, April 5, 2019

Бурханд амласан амлалт

Ойрд завгүй байсан болохоор тв үзэлгүй их уджээ. Хэд хоногын өмнө гэртээ ганцаараа зурагтынхаа өмнө тухалж аваад хэдэн суваг сольж хольж яваад нэг солонгос кино үзсэн биш одоо өнөөхөө орой болгон хүлээгээстэй. Үзэж дуусаад өөрөө хямарч, сэтгэл эмзэглээд хаваршаад, эмороод байнаа гэхгүй юу хэхэ.

Thursday, February 28, 2019

Найз үгүй

Энэ нийтлэлийг саяхан уншаад бодлоо. Би тамхи татдаггүй, архи уудаггүй, аль болох чанартай сайн хүнсний зүйлс хэрэглэж, өөрөө бүгдийг хийхийг хичээдэг, хүүхэд нас маань дутаж гачих зүйлгүй ээж аавын хайр халамжин дунд өнгөрсөн, одоо ч гэсэн би суралцсаар л яваа гээд ер нь аз жаргалтай боломжын л амьдарч байх шиг... Гээд дөрөв дэх зүйл харин миний хувьд биелэхгүй, боломжгүй, ер нь би найзгүй хүн учраас аз жаргалгүй ч хүн юм болов уу, мэдэхгүй.

Sunday, March 4, 2018

Нас

Мөнгө хүнд илүү их боломжыг олгодог. Таныг, намайг байж болох хамгийн сайхнаараа харагдахад, хамгийн сайн чанартай хүнсийг хэрэглэхэд, хамгийн сайн эмнэлгийн тусламж авахад, хамгийн сайхан орчинд амьдруулж, хамгийн сайн боловсролыг авахад, цаашлаад дэлхий ертөнцтэй танилцах боломжыг гээд ерөөсөө л энэ хорвоо дэлхий дээрхи байж болох сайн сайхан бүхнийг эдэлж хэрэглэж, үзэж харахад туслах гүүр болж өгдөг гэж би хувьдаа боддог. Сайхан бүхнийг харж, сайхан бүхнийг хэрэглэж, дэлхий ертөнцтэй танилцах тусам, хүн ер нь үзсэн дуулсаныхаа хирээр ухаан нь илүү уужуу, гүн гүнзгий, бусдад энэрэнгүй болж, сэтгэлгээ болоод хэрэглээ улам энгийн болдог баймаар... Мөнгөтэй байлаа гээд хэн нэгэнд дээрэлхэж, хэн нэгэнд эдээ гайхуулахын донг би ерөөсөө ойлгодог ч үгүй. Ойшоож хүлээж авдаг ч үгүй.

Яг үүн шиг боловсрол хүнийг мөн л адил зөв тийш нь эргүүлж, боловсрохын хирээр үг хэл, үйлдэлдээ дүгнэлт хийн, бусдын бодолд хүндэтгэлтэй хандаж сургадаг гэж бас л би боддог байлаа. Гэтэл сайн сайхан зүйлсийг үзэж харлаа гээд ч, боловсрол мэдлэг нь нэмэгдлээ ч ухаан нь тэлдэггүй, харах өнцөг нь өөрчлөгддөггүй нэг тийм бүдүүлэгдүү хүмүүс ер нь хаа сайгүй байх юмаа. Яг үнэндээ гадаадад ч, дотоодод ч баахан диплом өвөртөлсөн ч хүнтэй хүн ёсоор харьцаж чаддаггүй, хүн болж төлөвшөөгүй, магадгүй өөрийгөө олоогүй хүмүүс дийлэнхи нь байх шиг...

Wednesday, September 27, 2017

Хандлага

Блогоо бичиж байна гээд л худлаа яриастай гэснээс ойрд блогоор дамжуулж танилцсан найзууд, танилуудтай тааралдаад сайхан байнаа. Дээр нэг найзын ажил дээр өдрийн хоол идсэн, дараа нь бас нэг блогчинтой боргол уусан. Саяхан нэг хөөрхөн бүсгүйтэй хурал дээр тааралдсан. Өчигдөрхөн бас нэг найз гэрээр минь ороод гарлаа. Ингээд бодсон ерөөсөө л блогоо бичиж байхаас гэхгүй юу хэхэ.

Бичих гэхээр зөндөө л олон сэдэв байгаад байдаг. Бичихгүй удахаар гар, үг хоёр эвлэдэггүй. Би сүүлийн үед энэ нийгмийн харилцаа, хүмүүсийн хандлагаас болж их нервтэж байнаа. Яг яамаар ч юм бүү мэд. Манайх хотын төвөөс жаахан зайдуу болоод ч тэрүү орчиноо дагаад ч юмуу энэ хавийн улс, хөршүүд маань жаахан хэцүүхэн гэхүү дээ.

Жишээ 1.

Хэд хоногын өмнө хүү бид хоёр албандаа явах гээд гартал манай гаражыг машин таглаад зогсчихжээ. Цонхон дээрх утсаар залгалаа, авдаггүй. Залгасаар сүүлдээ уур хүрэв. Машины хамраа жаахан гаргаж ирж байгаад сигналаа хичнээн ч удаан дарсан юм бүү мэд, гарч ирэх амьтан лав байсангүй. Аргаа бараад замын цагдаа, таньдаг цагдаа, ачилтын газар гээд хавийн нэг газар луу залгасан ч тийшээ ийшээ ярь гэсээр сүүлдээ залхаад уур хүрээд зогсож байтал түрүүнээс хойш машин дотроосоо хараад байсан залуу яасан, утсаа авахгүй байгаа юмуу, энэ П... уг нь надтай юманд явах юм. Аль би залгаад үзье гэдэг байгаа. Төд удалгүй машины эзэн залуу ч гарч ирлээ. Би ч боож үхэнгээ алдаад хашгирч өглөө. Тэгсэн наад дугаар чинь биш энд дугаар байна хардаггүй юмуу гэнэ. Заасан зүг рүү нь хартал модны өөдөс дээр балаар арай ядан мурий сарий дугаараа бичжээ. Хэн тэр модны өөдөс дээр дугаар байна гэж бодох вэ дээ.

Sunday, June 18, 2017

Тойрог дугуй

Бүх зүйл нэгэн жигд хэмнэлд ороод, яг тэр хэмнэлдээ ороод гацчихсан юм шиг мэдрэмж. 







Wednesday, August 31, 2016

Илүүдэл жин

Mac deer Mongoloor bichih geheer tseg, taslal, k useg geh met n oldohgui yumaa. Medeh hun bval commentoor zaagaad ogoorei. Huuhed untaj baigaag ashiglaad hurdhan galiglaad bichchihye.

Jiremsen baihdaa jin nemj baina gej emch, suvilagch nart adluulaad suuldee amaa angaih toolondoo heden gr, heden kg nemj baigaa bol gej bodsoor ih stressdeg baij bilee. Ug n amihandaa jims, nogoo, zagas golduu ideed, us uugaad, ogloo, oroidoo hajuu tsetserlegee toirch alhaad baisan ch tusig neg ih olohgui baisaar niit 26kg nemsen. Hyanaltand ochih toolond emch, suvilagch nar uulga aldaad pee paa geed zarimdaa ch nuur hiih gazargui l boldog bailaa daa hehe. Giliin Khatan egch shig uhaan aldaj unahgui umsan gej bas dotroo bodood baigaa yumaa. Hichneen hongohon, eruul zov hoolloj baigaa ch Mongol hunii biyiin ontslog baina uu medehgui bi bolood minii ergen toiron dahi torson Mongol huuhnuud lavdag dor hayaj 15 kg nemj baisan umdag geed baritsaad baihgui yu.

Wednesday, August 10, 2016

Цагаан сар

Цагаан сараар ээж надад томоо болор чихрийн таваг, таваг дүүрэн чихрийн хамт өгсөн юм. Бараг 2,3 kг чихэр байсан байх. Чихэр идэж үзээгүй манай хүүхэд тоглоом гэж бодсон бололтой тоглоод л байлаа. Тэгсэн гаднаас орж ирсэн дүү нэг харсан хүүхдийн аманд задлаад чихэр хийж байж харагддаг юм даа. Хүүе гэхийн завдалгүй л өнөөх чинь нүд ам нь хачин сонин болж ирээд амталж гарах нь тэр. Тэгээд л миний хүү чихэр шkоладны амтанд орсон доо хөөрхий. Би уг нь хүүхэддээ аль болох чихэр амттан идүүлдэггүй, хаа нэг за яахав хүүхэд юм чинь дээ л гэж бодож өгдөг юм.

Яг одоо хажууд хүү чихэр нэхээстэй. Яг энэ уйлалтын оргил үеийг даваад гарчихвал сайхан болчих гээд гөлийгөөд сууж байна хэхэ Уг нь би нэг ном уншиж байгаа ухаантай. Тэгсэн хүү ээжээ уc ууя, ээжээ сүү ууя, ээжээ шээе, ээжээ тоглоё гээд л хүрээд ирэх юм. Барьж, тавьсаар нээрээ ганц ном унших гэж үнэн утгаа алдах юмаа хэхэ. Нээх сайхан өтгөн хар coffee уунгаа тухтай гэгч нь ганцаараа суугаад ном унших юмсан. Эсвэл зүгээр л цонхоор ширтэж гудамж, талбай, хүмүүсийг ажиглахсан гэхээр манай нөхөр чиний ганцаараа жаргадаг үе өнгөрөөсөн л гэнэ шүү дээ хорвоо гэж.

Pages