Saturday, October 31, 2015

Гэр минь

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрч байж тогтдог юм гэнэ лээ гэж хэзээ ч билээ бичиж байсан санагдана. Би гэж хүн яван явсаар ижийнхээ дэргэд ирж санаа минь амарлаа.

Бичих зүйл их ч хаанаас юунаас бичиж эхлэх нь төвөгтэй юмаа хэхэ. Зүгээр л санаандаа орсоноосоо сараачаад явчихдаг ч юм уу. Ямартай ч зарим нэг хүн намайг дурсан санаж байгаад баярлалаа. Mayrowan найз минь би хуучин дугаар дээрээ байгаа болохоор заваараа нэг холбогдоорой.

Monday, April 13, 2015

Гэрийн авгай

Гэртээ сууна гэдэг чинь амаргүй ажил байна өө бурхан минь. Над шиг болсон болоогүй элдэв юм оролдож, худлаа үнэн юм хийх гэж оролдмоор аяддаг тэрүүхэндээ хөдөлгөөнтэй байгаад сурчихсан хүн чинь их л нервтдэг юм байна.

Аз болж нөхөр маань маниасаа илүү гарна уу гэхээс дутахааргүй хүүхдээ авч, харалцаж өгдөг тулдаа л толгойтой хэдэн үсээ зулгаачихалгүй нэг юм сууж байна даа хэхэ. Блогоо бичнэ гэж худлаа ярьсаар л....

Tuesday, January 13, 2015

Блог

Пэээш блогоо бичнээ гээд л амжихгүй явсаар аль хэдийн гурав, дөрвөн сар өнгөрчихжээ. Ямартай ч шинэ оны мэнд, компьютер дээр тухлаад суух зав ч олдохгүй өдөр хоног харавсан сум шиг л өнгөрч байна даа гэж... Уг нь айпад аваад чухам л бичдэг баатар болтол энэ японд чинь хулгай гэж бас байдаг л юм байна. Харьж байгаад чонын шөрмөс заналтайгаар шатаана л гэж бодож байгаа гээд элийрээд байхгүй юу гэснээс мөдхөн гэртээ харихнээ гэж бодохоор нэг л санаанд бууж өгөхгүй юм. Гэрээс гараад дөрвөн жил болжээ, ганцаараа ирээд гурвуулаа болжээ энэ хүүхэн. Бичих юм ч их л байх юм, завтай ч юм шиг завгүй ч юм шиг өдрүүдийг бүлээн цайгаа уух....... бла бла яасан үнэн үг вэ гэж бодсоор л өнгөрүүлж сууна даа.

Pages