Monday, April 13, 2015

Гэрийн авгай

Гэртээ сууна гэдэг чинь амаргүй ажил байна өө бурхан минь. Над шиг болсон болоогүй элдэв юм оролдож, худлаа үнэн юм хийх гэж оролдмоор аяддаг тэрүүхэндээ хөдөлгөөнтэй байгаад сурчихсан хүн чинь их л нервтдэг юм байна.

Аз болж нөхөр маань маниасаа илүү гарна уу гэхээс дутахааргүй хүүхдээ авч, харалцаж өгдөг тулдаа л толгойтой хэдэн үсээ зулгаачихалгүй нэг юм сууж байна даа хэхэ. Блогоо бичнэ гэж худлаа ярьсаар л....

7 comments:

  1. 3-лаа болсонд баяр хүргэе! Гэрт суухаар би бас их нервтдэг. Тэвчээд байхаар өөрөө хямраад хэцүү, гаргаад байхаар хажуудахаа зовоох гээд бас хэцүү, ямартай ч өөрийгөө зугаацуулах аргадах арга эвээ олоод аваарай. Сайн хань шиг тушиг хаа байхав. Амжилт!

    ReplyDelete
  2. Хэлээд юухэв би ч бас гэрт өнждөггүй, зүгээр суудаггүй хүн байлаа. Одоо бол гарахаас дургүй болсон бн лээ.

    Энэ цаг хугацаагаа ашиглаад бас юм хийж болноо. Хоол хош янз бүрээр нь оролдоод л байна. Болж байнаа бас. Баахан ном уншина гээд авцан, зах зухаас нь босон суун бариастай л байна. Бас амжуулаад кино энэ тэр үзээд авч байна.

    Чи бясалгалд явжийсан биз дээ, тэрийгээ бас хийж болно шд. Аль болох өөрийгөө уйдаахгүй л байх хэрэгтэй. Ганц хүүхэд бас учиртай хөө. Мань 2ыхоо хажуугаар амжуулаад л байна.

    Эсвэл одоо гялс дахиад нэг маамаатай болоод ав. 1 хүүхдийн бантан, 2 хүүхдийн бантан хийх ердөөсөө ч ялгаа бхгүй.

    ReplyDelete
  3. Хүлээсээр л байгаа.
    Сайхан шүү гэртээ суух юмсан.
    3,4 дөх дээрээ удаан суунаа л гэж мөрөөдөж байна

    ReplyDelete
  4. bichij bgaaraii..xaaya xaaya orj irj bichleg bnuu shalgaad l bdii shuu :)

    ReplyDelete
  5. Зиак, дан шингэн дуутангууд нь л шаагилдсан байх шив дээ. Мань мэт нь гэрт суухын зовлон мэдэх биш. Чимээгүй л байхаас

    ReplyDelete
  6. вааауууув маамаалцан уу???? мань амьд л бна гсс хихи

    ReplyDelete

Pages