Sunday, October 2, 2016

Нойр

Би ер нь тэр нэгэн явдлаас хойш нойрны асуудалтай болчихжээ. Шөнө нойр хүрэхгүй, орондоо орсон ч шууд унтаж чадахгүй эргэж хөрвөөсөөр хамаг бие чилчихнэ хэхэ. Тэгсэн манай нөхөр орондоо ороод хэвтлээ толгой дэрэн дээр тавьлаа худалч хүнд минут ч болохгүй хурхирах жишээтэй. Унтдаг цагтаа унтаж амарч сурах юмсан гэснээс манай хүүхэд эрт унтаж, их эрт сэрнээ. Ээж нь хааяа нам унтчихаад зулзагадаа алгадуулж босно шүү дээ.

Өнөө өглөө бас л босдогтоо босч цонхоор хартал өглөөний зургаан цагт дан фудволk, нимгэхээн иртүүзтэй эмэгтэй манай давхарын ах болох нөхөртэйгээ машинаа их л сүрхий угааж байх юм. Хар хүйтэнд ийм нимгэн хувцастай гээд гайхаад хартал машины хамар нэг талдаа бага зэрэг хонхойчихсон дээвэр дээр нь улаан толбонууд угаагаад дуусч байгаа бололтой. Харын бодол дагаад ч тэрүү машиныхаа дээврийг дахин дахин л угаагаад байх шиг. Хүн дайрчихав уу яав гэж бодсон ч хүн гүрдчихгүй байгаа гээд цагдаад хэлсэнгүй, хэсэг харж байгаад хүүхдийнхээ цайг бэлдэв. Үгүй ер нь нохой ч дайрсан юм билүү хэн мэдлээ.  Гэхдээ л сэтгэлд бодогдоостой. Өдөр гадуур явж байгаад орой иртэл орцны ахын машин гадаа байна шүү. Санан санан очоод хартал яалт ч үгүй нэг талдаа хонхойчихож уг машин нь гэхдээ хуучин сэв ихтэй машин л даа. Манайд чинь тэгээд мэдээлэл өгч, гомдол мэдүүлэхээр танай байрны тэдэн тоотоос тэгсээн гэхээр өнөөдүүл нь эргэж бидэн рүүгээ агсраад байдаг юм гэсэн шт. Иргэдийн гомдлын дагуу гээд нэр ус хаяг хэлэхгүй байж болдоггүй юм байх даа...

Wednesday, August 31, 2016

Илүүдэл жин

Mac deer Mongoloor bichih geheer tseg, taslal, k useg geh met n oldohgui yumaa. Medeh hun bval commentoor zaagaad ogoorei. Huuhed untaj baigaag ashiglaad hurdhan galiglaad bichchihye.

Jiremsen baihdaa jin nemj baina gej emch, suvilagch nart adluulaad suuldee amaa angaih toolondoo heden gr, heden kg nemj baigaa bol gej bodsoor ih stressdeg baij bilee. Ug n amihandaa jims, nogoo, zagas golduu ideed, us uugaad, ogloo, oroidoo hajuu tsetserlegee toirch alhaad baisan ch tusig neg ih olohgui baisaar niit 26kg nemsen. Hyanaltand ochih toolond emch, suvilagch nar uulga aldaad pee paa geed zarimdaa ch nuur hiih gazargui l boldog bailaa daa hehe. Giliin Khatan egch shig uhaan aldaj unahgui umsan gej bas dotroo bodood baigaa yumaa. Hichneen hongohon, eruul zov hoolloj baigaa ch Mongol hunii biyiin ontslog baina uu medehgui bi bolood minii ergen toiron dahi torson Mongol huuhnuud lavdag dor hayaj 15 kg nemj baisan umdag geed baritsaad baihgui yu.

Wednesday, August 10, 2016

Цагаан сар

Цагаан сараар ээж надад томоо болор чихрийн таваг, таваг дүүрэн чихрийн хамт өгсөн юм. Бараг 2,3 kг чихэр байсан байх. Чихэр идэж үзээгүй манай хүүхэд тоглоом гэж бодсон бололтой тоглоод л байлаа. Тэгсэн гаднаас орж ирсэн дүү нэг харсан хүүхдийн аманд задлаад чихэр хийж байж харагддаг юм даа. Хүүе гэхийн завдалгүй л өнөөх чинь нүд ам нь хачин сонин болж ирээд амталж гарах нь тэр. Тэгээд л миний хүү чихэр шkоладны амтанд орсон доо хөөрхий. Би уг нь хүүхэддээ аль болох чихэр амттан идүүлдэггүй, хаа нэг за яахав хүүхэд юм чинь дээ л гэж бодож өгдөг юм.

Яг одоо хажууд хүү чихэр нэхээстэй. Яг энэ уйлалтын оргил үеийг даваад гарчихвал сайхан болчих гээд гөлийгөөд сууж байна хэхэ Уг нь би нэг ном уншиж байгаа ухаантай. Тэгсэн хүү ээжээ уc ууя, ээжээ сүү ууя, ээжээ шээе, ээжээ тоглоё гээд л хүрээд ирэх юм. Барьж, тавьсаар нээрээ ганц ном унших гэж үнэн утгаа алдах юмаа хэхэ. Нээх сайхан өтгөн хар coffee уунгаа тухтай гэгч нь ганцаараа суугаад ном унших юмсан. Эсвэл зүгээр л цонхоор ширтэж гудамж, талбай, хүмүүсийг ажиглахсан гэхээр манай нөхөр чиний ганцаараа жаргадаг үе өнгөрөөсөн л гэнэ шүү дээ хорвоо гэж.

Monday, August 8, 2016

Бороотой өдөр

Бичнээ бичнэ гэсээр байгаад хичнээн ч хугацаа өнгөрөөд байгаа юм бүү мэд. Бичнэ гэж бодож байсан зүйлсээ эхнээс нь мартаж байх шиг, балай юм. Гэснээс гэрт суухаар амьдрал нэгэн хэвийн түүнийг нь дагаад тархи толгой хүртэл сэтгэж бодох нь мууддаг бололтой. 

Бичих гэсэн бас л явж өгдөггүй. Номын сангаа үргэлжлүүлж янзлахаас, манай нөхөр бид хоёрын хөрөнгө гэж гэрээр дүүрэн л унших, уншихгүй нь мэдэгдэхгүй баахан ном. Жаахан ялгаж салгаж эмх цэгцтэй болгохоос...

Tuesday, May 24, 2016

Гучин нас

Саяхан өрхийн эмнэлэг орж улаан бурханы тариагаа хийлгэтэл сувилагч эгч миний овор багатай, охин шиг байгааг минь гайхав. Тэрүүхэн тэндээ бас баярлаж байгаа гэж жигтэйхэн би. Үгүй мөн сонин мэдрэмж ээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм. Нэг л мэдэхэд орой, нэг мэдэхэд л өглөө. Хүүхэд гаргахаас өөрөөр олигтой хийж гийгүүлсэн юмгүй байтал юу юугүй гуч хүрдэг юм байжээ, хорвоо гэж. 

Нөхрөөсөө гуч хүрэх ямар вэ гэсэн яахав дээ, гоц гойд юмгүй шт гэж хариулна лээ. Харин надад гунигтай ч юм шиг, энэнээс хойш ёстой өдөр хоног улам бүр харавсан сум шиг өнгөрч, шааригдана гээч нь болох ч юм шиг нэг л тийм сонин мэдрэмж. Зулзагаа салхилуулангаа гадаа тоглох арван жилийн хөөрхөн охид, хөвгүүд, орцны шатан дээр суун нүүрээ эв хавгүйхэн будах дөнгөж оюутан болсон юм болов уу гэмээр цэцэг шиг эмзэгхэн, хиргүй цагаан гэнэн тэнэг үе дээрээ байгаа тэднийг хараад атаархах шиг ч болоод байх юм. Хүний шунал гэж л энэ байх даа. 

Эмэгтэй хүний амьдрал гучин наснаас эхэлдэг юм гэсэн. Удахгүй миний амьдрал жинхэнэ утгаараа эхлэх юм байхаа даа...

Monday, February 1, 2016

Хүүхэд унтах зуур

Оны маргааш хүүхэд халуурч сандаргаад эмнэлэгт яваад очтол шууд хэвт гэснээр хүү бид хоёр долоо хоногыг тэнд өнгөрүүлэв. Шинэ оны эхлэл нэг иймэрхүү байлаа.

Би гэж хүн хүүхдээ унтуулаад блогоо бичнэ гээд сүрхий суудаг ч унтаж байгаа дээр нь юм юм амжуулаад авчих санаатай хэдэн тийшээ гүйсээр хүүхэд сэрчих юмаа хөөрхий Нэг үеээ бодвол гараас гараад овоо л болоод байна, миний зулзага нь. Саяханаас бид хоёр pampers~наас гарах санаатай үзэж тарсаны хүчинд амжилттай шүү хэхэ.

Хэд хоногын өмнө орой унтахыг нь дөхүүлээд pampers хийчихгүй юу. Мань нөхөр тэгсэн дороо эргэлдээд л, эргэж нэг хараад л, ухарч нэг үзээд, тэгсэнээ гэнэт газар суусанаа шалаа арчсанаа гараа харж байнаа. Бүр гайхаад сүйд шүү.  Гэнэт ээж нь учрыг нь ойлгоод тэмтэрч үзсэн халуун байна. Өнөөх чинь шээгээд байдаг шээс нь урсахгүй болохоор эргэлдээд л хайгаад байсан байгаа юм хэхэ. Хүүхэд ийм л хөөрхөн.  Хүүгээ хараад ядарч,  гэртээ суугаад уйдаж байгаа ч энэ мэт зүйлсийг нь харахаар өөрийн эрхгүй хайр хүрэх юм даа.


Pages