Tuesday, May 24, 2016

Гучин нас

Саяхан өрхийн эмнэлэг орж улаан бурханы тариагаа хийлгэтэл сувилагч эгч миний овор багатай, охин шиг байгааг минь гайхав. Тэрүүхэн тэндээ бас баярлаж байгаа гэж жигтэйхэн би. Үгүй мөн сонин мэдрэмж ээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм. Нэг л мэдэхэд орой, нэг мэдэхэд л өглөө. Хүүхэд гаргахаас өөрөөр олигтой хийж гийгүүлсэн юмгүй байтал юу юугүй гуч хүрдэг юм байжээ, хорвоо гэж. 

Нөхрөөсөө гуч хүрэх ямар вэ гэсэн яахав дээ, гоц гойд юмгүй шт гэж хариулна лээ. Харин надад гунигтай ч юм шиг, энэнээс хойш ёстой өдөр хоног улам бүр харавсан сум шиг өнгөрч, шааригдана гээч нь болох ч юм шиг нэг л тийм сонин мэдрэмж. Зулзагаа салхилуулангаа гадаа тоглох арван жилийн хөөрхөн охид, хөвгүүд, орцны шатан дээр суун нүүрээ эв хавгүйхэн будах дөнгөж оюутан болсон юм болов уу гэмээр цэцэг шиг эмзэгхэн, хиргүй цагаан гэнэн тэнэг үе дээрээ байгаа тэднийг хараад атаархах шиг ч болоод байх юм. Хүний шунал гэж л энэ байх даа. 

Эмэгтэй хүний амьдрал гучин наснаас эхэлдэг юм гэсэн. Удахгүй миний амьдрал жинхэнэ утгаараа эхлэх юм байхаа даа...

9 comments:

  1. Яасан намбалаг бичлэг вэ хө, 30 гараал шааригдана даа хэ хэ хэ,

    ReplyDelete
  2. whahaha bi urd n nambagui bichdeg bsimuu kkk

    ReplyDelete
  3. Гулсуур дээрх хүүхэд
    Гуч хүрсэн хүүхэн 2 адилхан гэж мэдэх үү?

    ReplyDelete
  4. Гуч гарсны дараа бараг л шааригддаг гэдэг үнэн шүү. :))

    ReplyDelete
  5. Өөө муу бацаан. Үе тэнгийн юм гэж бодоол хараад явдаг байсан улаан нялзрай амьтан байсан байшдээ.

    ReplyDelete
  6. Гулсуур дээр байгаа хүүхэд хүүе гэхийн завдалгүй гулгаад буучихдаг шиг гуч хүрсэн хүүхэн яаанаа ч гэж хэлж амжилгүй дөч хүрнээ гэж.

    Энэ хүн санаа амьд байсымуу?

    ReplyDelete
  7. гутал хийдэг хүн үү?

    ReplyDelete
  8. би одоо хүртэл өөрийгөө нялх нялзрай гээд бодоод явдаг шд, хүмүүс шиг нөхөр хүүхэдтэй болохоороо хүүхэдтэйгээ хамт л өсдөг байхдаа ккк, эсвэл нялхаараа өтлөх юм болов уу

    ReplyDelete

Pages