Wednesday, August 10, 2016

Цагаан сар

Цагаан сараар ээж надад томоо болор чихрийн таваг, таваг дүүрэн чихрийн хамт өгсөн юм. Бараг 2,3 kг чихэр байсан байх. Чихэр идэж үзээгүй манай хүүхэд тоглоом гэж бодсон бололтой тоглоод л байлаа. Тэгсэн гаднаас орж ирсэн дүү нэг харсан хүүхдийн аманд задлаад чихэр хийж байж харагддаг юм даа. Хүүе гэхийн завдалгүй л өнөөх чинь нүд ам нь хачин сонин болж ирээд амталж гарах нь тэр. Тэгээд л миний хүү чихэр шkоладны амтанд орсон доо хөөрхий. Би уг нь хүүхэддээ аль болох чихэр амттан идүүлдэггүй, хаа нэг за яахав хүүхэд юм чинь дээ л гэж бодож өгдөг юм.

Яг одоо хажууд хүү чихэр нэхээстэй. Яг энэ уйлалтын оргил үеийг даваад гарчихвал сайхан болчих гээд гөлийгөөд сууж байна хэхэ Уг нь би нэг ном уншиж байгаа ухаантай. Тэгсэн хүү ээжээ уc ууя, ээжээ сүү ууя, ээжээ шээе, ээжээ тоглоё гээд л хүрээд ирэх юм. Барьж, тавьсаар нээрээ ганц ном унших гэж үнэн утгаа алдах юмаа хэхэ. Нээх сайхан өтгөн хар coffee уунгаа тухтай гэгч нь ганцаараа суугаад ном унших юмсан. Эсвэл зүгээр л цонхоор ширтэж гудамж, талбай, хүмүүсийг ажиглахсан гэхээр манай нөхөр чиний ганцаараа жаргадаг үе өнгөрөөсөн л гэнэ шүү дээ хорвоо гэж.


Ингээд л бичих гэхээр бүх сэдэв хүүхэд, гэр бүлтэй холбогдох гээд байх юм яалтай билээ. Өөрөө ээж болохоор, өөр дээрээ бүхнийг мэдрэхээр хүн чинь ер нь их өөр болдог юм байна. Эргэн тойрноо их ажиглана. Xүүхдэд аюултай юу байна гэж ирээд л тагнуулч шиг гялс бүхнийг гүйлгэж харж нтр. Зарим ээж нарт миний зарим зан, зарим үйлдэл таалагддаггүй шиг өөр бусад зарим ээжүүдийн хэтэрхий гэмээр хэнэггүй, заваан зан миний гайхлыг төрүүлэх юм. Хүүхдийг ер нь хүчлэлгүй сурах цаг нь ирэхээр аяндаа өөрөө сурдаг шиг санагдсан. Халбагаа ч олигтой барьж чадахгүй байгаа хүүхдэд өөрөө идэж сур гээд л дөнгөж гаргасан халуун хоол шууд аягалаад урд нь тавьчих ээж байх юм. Хөөрхий минь тэгсээр байгаад үлээгээд, хөргөөд идэж сурч байгаа ч жаахан амьтныг тэгэх хэрэг байна уу ч гэж бодох юм. Тоглоомын газар 2,3хан настай хүүхдээ хаяаад утсаа маажаад суучих ээжүүд, хүүхэд нь унаж ойчоод ээжээ гээд байхад хов базаад ухаанаа алдчих ээжүүд ч байх юм.

За тэр яахав хүн бүр өөр өөрийнхөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх биз. Манайхан ер нь замбараагүй чихэр жимс хүүхэддээ өгдөг. Орсон гарсан хүмүүс ч бөөн чихэр болсон элдэв ундаа нэгнийхээ хүүхдүүдэд барьж очдогоо больчихмоор байгаа юм даа. Манай хүүхэд ундаа уудаггүй чихэр иддэггүй шүү гэхээр өө тийм үү юун сонин юм гээд өөдөөс гайхаад байх нь тэр хэхэ.


6 comments:

  1. mundag ym be, chihrees hol blgah gd bi gantsaaraa ystoi huchreeguie.
    henegguin tuhaid bol nadad bol harin ch biyiig n daalgah mayagtai ooroor n blgasn n zugeer sanagddg shde. Togloomiin talbai deer haraanaasaa aldchilgui holoos l haraad suudg, molhoo huuhdee ch gsn tgee l orhichdg, holoos haraad l. 2,3 nastai huuhed chin hangalttai ooroo guij haraichihna, tehed unachiv unachiv gd dagaj guiged bdg eejuud harin sonin sanagdaad bdiishd :P

    ReplyDelete
  2. hehe, manai baga jaahandaa chihergui taragt durtai blaa, hen ch yum neg ni eldev jimstei tarag amsuulaa, chihergui tarag idehee baichihsan.

    bi bas bainga us, tsai l uulgana, aild ochihiir chiher, undaagaar l dailna. bi tsai nehej avna.

    end bgaa mgl ailuud harin aria gaigu, tomchuud bid l uursduu buruutai, huuhdiinhee shudnii asuudald bol...

    ReplyDelete
  3. Сонирхолтой бичлэг байна :)

    ReplyDelete
  4. Эндхийн хүүхдүүд харин ёстой чихэр тоодоггүй юм байна лээ ш д. Би Монголоос хэдэн Орос чихэр авчирсанаа сонин байж магадгүй гэж бодоод найзуудын хүүхдүүдэд өгсөн чинь аваал шууд аав ээждээ өгчихдөг, аав ээж нь хэдэн сар хадгалаж байгаад буцааж надад өгсөн тохиолдол маш их.

    Монголд аав ээж нар хүүхдүүддээ кола их өгөх юм аа, би бүр битгий кола өг, ясанд нь муу гэж хэлээд байнга ад болсон :( Хүн хүний хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх арга барил өөр өөр л байх юм билээ. Өөрөө ээж болохоороо зөв л ээж байх юмсан л гэж бодож байна.

    ReplyDelete
  5. hoorhon yumaa, gants bie baihaas chin l blogiig ni unshsan bolhoor ingeed l amidral gedeg saikhan shu : )

    ReplyDelete
  6. сайн ээж болжийгаам байнадаа

    ReplyDelete

Pages